Элсэлт
Бакалаврын өдрийн ангийн элсэлт
Бакалаврын орой, эчнээ ангийн элсэлт
Магистрантурын элсэлт
Докторантурын элсэлт
Сургалтын тэтгэлэг

Элсэлтийн хугацаа
Эчнээ ангийн элсэлт жил бүрийн 3-р сарын 10-25 хооронд , Оройн ангийн элсэлт 6-р сарын 10-25 хооронд болно.

Элсэлтийн шалгалт
ХЗС-ийн орой, эчнээ ангийн бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчдээс эрх зүйн ерөнхий мэдлэгийн шалгалт авна. Шалгалтыг С.Нарангэрэл, Н.Лүндэндорж нарын "Эрх зүй судлалын ерөнхий удиртгал" номны тестээр авна. Шалгалтанд тэнцэгсэд орой, эчнээ ангийн бакалаврын сургалтанд хамрагдах эрхтэй болно.

Элсэгчдэд тавигдах шаардлага:
Гадаад болон дотоодын их, дээд сургуулиудыг ямар нэгэн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байхыг шаардана.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

  1. Их, дээд сургууль төгссөн бакалаврын диплом
  2. Зураг - 2 хувь
  3. Иргэний үнэмлэх
  4. Бүртгэлийн хураамж

Бакалаврын орой, эчнээ ангийн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Бакалаврын орой, эчнээ сургалт хэсгээс үзнэ үү.