МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД 2010 ОНД
УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
- МУИС-д 2010-2011 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох сургалтад Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ (БСШУ-ы сайдын 2005/422, 2006/483 тушаалаар баталсан) болон энэхүү журмыг баримтлана.
- Хөдөөорон нутгаас элсэхийг хүсэгчдийг бүртгэх, мэргэжил сонгуулах ажлыг Их, дээд сургуулиудын элсэлтийн дундын комисс тухайн аймагт нь зохион байгуулàõ áà оюутан элсүүлэх нэгдсэн журмыг тусгайлан гаргаж нийтэд мэдээлнэ.
Хоёр. Зохион байгуулалт
3. МУИС-д элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 7-д заасан Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байна. Элсэлтийн ЕШ өгч, энэхүү журмын 11 ба 14-т заасан болзлыг хангасан иргэнийг МУИС-ийн элсэлтийн комисс бүртгэн зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
4. Элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий ЕШ-ыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулах бөгөөд шалгалтын асуулт боловсруулах, олшруулах, нууцлалыг хадгалах, зохион байгуулах, оноог иргэд болон сургуульд хүргэх, шалгалттай холбоотой иргэдийн гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллээр хангах үүргийг энэхүү байгууллага хүлээнэ.
5. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг МУИС-ийн вэб хуудас www.num.edu.mn/admission/ болон Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байрлуулна.
6. Урьд нь дээд боловсрол эзэмшсэн иргэнийг зарим мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтад орой ба эчнээ хэлбэрээр суралцуулна. Үүнд:
- Оройн ангид: дээд боловсролтой (бакалавраас дээш) иргэнийг эрх зүй, ня-бо бүртгэл санхүү, аялал жуулчлалын менежмент, англи хэлний багш, улс төр судлал, геологийн мэргэжлээр 2010 оны 6-р сард;
- эчнээ ангид: дээд боловсролтой иргэнийг ýрх зүйн мэргэжлээр 2010 оны 3-р сард; ня-бо бүртгэл, статистик, хүн ам зүйн мэргэжлээр 2010 оны 9- сард тус тус элсүүлнэ.
Эдгээр ангид элсэгчдээс ЕШ өгөхийг шаардахгүй бөгөөд элсэлтийг “МУИС-ийн орой, эчнээ сургалтанд оюутан элсүүлэх журам”-аар тусад нь зохион байгуулна.
7. Энэ журмын 6-ä зааснаас бусад чиглэлээр хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол ЕШ өгч элсэх бөгөөд элссэнийхээ дараа өмнөх дээд боловсрол эзэмшихдээ үзсэн хичээлүүдийн багц цагийг тооцуулах замаар товчлон суралцах боломжтой .
Гурав. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт
8. МУИС-д элсэгч бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
9. МУИС-ийн аль сургууль/факультетэд ямар мэргэжлийн чиглэлээр (бүлгээр) элсэхэд ямар хичээлийн ЕШ өгсөн байхыг Хавсралтад заав.
10. Мөн зарим мэргэжлийн онцлогоос хамаарч энэхүү журмын 20-д заасàн авъяас чадварыг тогтоох нэмэлт шалгалт авна.
11. Шалгалтад авбал зохих нийт онооны 60%-ийг авбал МУИС-д элсэх болзол хангасан гэж үзэх бөгөөд шалгалтад авсан нийт оноог дараах байдлаар тодорхойно. Үүнд:
- Тухайн бүлгээр ганц шалгалт авахаар байгаа бол уг шалгалтад авсан оноо;
- Тухайн бүлгээр хоёр шалгалт авах бол хоёр шалгалтын оноог 70:30 харьцаагаар нэмж, өөрөөр хэлбэл, I шалгалтад авсан оноог 0.7-оор, II шалгалтад авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ;
- Нэмэлт шалгалттай тохиолдолд: компьютер/график дизайны мэргэжлээр элсэгчдийн хар зураг, утга зохиол судлал/шүүмж, урлаг судлалаар элсэгчдийн ур чадварын оноо нь нийт оноонд 30 хувь, харгалзах ерөнхий шалгалтын (хавсралтад заасан) оноо 70 хувийг эзэлнэ; сэтгүүл зүйн мэргэжлээр элсэгчдийн бичлэгийн ур чадвар, монгол хэл, гадаад хэлний шалгалтуудын оноог 30:40:30 харьцаагаар нэмнэ
Дөрөв. Бүртгүүлэх
12. МУИС-д өдрийн ангид Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчдийн www.elselt.num.edu.mn хаягаар бүртгэх ба журмын 13- т заасан материалыг бүртгүүлсэн сургууль дээрээ 2010 оны VII/1,2,3,5 – ний өдрүүдэд авчирч өгнө Хэрвээ дээрх хаягаар бүртгүүлж чадаагүй бол мөн өдрүүдэд шууд бүртгэнэ.YII/7-нд мэргэжил сонгуулна. Элсэлтийн комиссын хаяг, материал хүлээж авах байр болон мэргэжил сонгуулах хуваарь, нэмэлт мэдээллийг YI/25-нд МУИС-ийн төв байрны гадна болон www.num.edu.mn вэб сайтад тавина. Мэргэжил сонгуулахаар зарласан хуваарьт өдөр, цагт ирээгүй хүнийг өөр сургууль/мэргэжил сонгосон гэж үзэж дараагийн хүнд нь сонголтыг шилжүүлнэ.Мэргэжил сонгуулахаар зарласан хуваарьт өдөр, цагт ирээгүй хүнийг өөр сургууль/мэргэжил сонгосон гэж үзэж дараагийн хүнд нь сонголтыг шилжүүлнэ.
13. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Боловсролын гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулах албагүй)
- Ерөнхий шалгалтын батламж, хуулбарын хамт
- Цээж зураг 2 хувь (2010 оны)
- Бүртгэлийн хураамж 3000 төгрөг.
14. МУИС-д “элсэх болзол хангасан” иргэн элсэхээр бүртгүүлэх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Иймд бүртгүүлэх хүний тоонд хязгаар тогтооно. Тухайлбал:
-
Элсэлтийн бүлэг бүрээс бүртгүүлэгчийн тоо Хавсралт дахь бүлэг бүрийн ард заасан тоогоор хязгаарлагдана. Энэ тоо нь 1-р хичээлийн шалгалтын оноогоор Улаанбаатарын хэмжээнд эзэлсэн байр бөгөөд энэ байранд байгаа шалгуулагчтай ижил оноотой бүх хүнийг тухайн байранд багтсан гэж үзнэ. ЕШ-ын оноогоороо энэ байранд багтсан хүмүүсийг бүртгэнэ. (Жишээ нь: МКС-д математикийн чиглэлээр буюу 1-р бүлгийн 5 мэргэжлийн аль нэгэнд элсэхийг хүсвэл математикийн шалгалтын оноогоор эхний 600-д багтсан хүнээс дутуугүй оноотой байх шаардлагатай. Хавсралтын доорхи тайлбарыг үзнэ үү.)
-
Иргэн МУИС-д хэд хэдэн мэргэжлийн бүлгээр элсэхээр бүртгүүлж болно. Хэрэв энэ бүлгүүд нь өөр өөр сургууль/факультет-д (эдгээр 12 нэгжийг Хавсралтаас үз) харъяалагдаж буй бол тус тусад нь бүртгүүлэх шаардлагатай.
Тав. Оюутан элсүүлэх шалгаруулалт
15. МУИС-д нийслэл болон аймгуудаас элсүүлэх оюутны тоог (хяналтын тоо) БСШУЯ тогтооно.
16. Шалгуулагчдыг Хавсралтад заасан 23 мэргэжлийн бүлэг болгон шалгалтын нийт оноогоор (энэхүү журмын 11-д заасан аргачлалаар тодорхойлсон) жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
17. Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлнэ.
18. Улаанбаатараас оюутан элсүүлэх хуваарь дээр нийслэëд оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй ба нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.
19. Зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
Зургаа. Нэмэлт шалгалт
20. Тодорхой авъяас шаардах мэргэжлээр элсэх хүмүүсээс ур чадварын нэмэлт шалгалт авна. Үүнд: компьютер/график дизайны мэргэжлээр элсэгчдээс хар зураг, сэтгүүл зүйн мэргэжлээр элсэгчдээс бичлэгийн ур чадвар, утга зохиол судлал/шүүмж мэргэжлээр элсэгчдээс бичлэгийн ур чадвар (эссе бичүүлэх), урлаг судлалын чиглэлээр элсэгчдээс мэргэжлийн ур чадварын (эссе бичүүлэх) нэмэлт шалгалт авна. Нэмэлт шалгалт авах хуваарийг бүртгэх үед зарлана.
Долоо. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх
21. 2010 оны улсын олимпиадад 1-3-р байр эзэлсэн, олон улсын олимпиадад шагналт байранд шалгарсан сурагч тухайн чиглэлээр элсэхийг хүсвэл шууд элсүүлнэ.
22. 2010 оны улсын олимпиадад байгалийн ухааны чиглэлээр оролцсон сурагч тухайн мэргэжлээр элсэхийг хүсвэл энэ журмын 11-д зааснаар “элсэх болзол хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
23. МУИС-ийн харъяа Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн төгсөгч уг мэргэжлийн чиглэлээр элсэх бол мөн “элсэх болзол хангасан” нөхцөлд онооны дараалал харгалзахгүй элсүүлнэ.
24. Энэ журмын 21-23-т заасан хөнгөлөлттэй нөхцлөөр элссэн хүн элссэнийхээ дараа мэргэжил сольж суралцахыг зөвшөөрөхгүй.
Найм. Элсэгчдийг бүртгэх
25. Элссэн хүмүүс 2010 оны 8-р сарын 24-27-нд МУИС дээр бүртгүүлнэ. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.
26. Элссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт;
- ЕШ-ын дүнгийн тодорхойлолт;
- Сурагчийн хувийн хэрэг (ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр);
- Сургуулийн тодорхойлолт (2009, 2010 онд ЕБДС төгсөгчдөд хамаарна);
- Иргэний үнэмлэх;
- Цээж зураг 6 хувь;
- Сургалтын төлбөр төлсөн баримт (Зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд; Төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн аль нэгний албан газартай хийсэн гэрээ);
Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна.
27. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.
МУИС-ийн Элсэлтийн Комисс
Утас: 320892, 318161
Бүрэлдэхүүний факультет/сургуулийн утас:
Хууль зүйн сургууль (ХЗС) 312600, 321739
МУИС, түүний бүрэлдэхүүний факультет/сургуулиудад
оюутан элсүүлэх мэргэжлийн бүлэг, бүртгүүлэх хүний тоо,
өгсөн байх ерөнхий шалгалт, нийт оноонд эзлэх харьцаа
Фак,
Сур. |
Бүлэг |
Мэргэжил |
Байр |
I - 70% |
II – 30% |
| ХЗС |
20 |
Эрх зүй ба олон улсын эрх зүй |
400 |
Нийгмийн тухай мэдлэг |
Математик |
Тайлбар:
а) Факультет/сургуулийн бүтэн нэрийг энэхүү журмын төгсгөлөөс үз.
б) Энэ тоо нь 1-р хичээлийн шалгалтын оноогоор Улаанбаатар хотын хэмжээнд эзэлсэн “байр” бөгөөд энэ “байранд багтсан” хүний өргөдлийг МУИС хүлээж авна. Энд заасан байранд байгаа шалгуулагчтай ижил оноотой бүх хүнийг тухайн байранд багтсан гэж үзнэ. Жишээлбэл:
- Улаанбаатарт математикийн онооны жагсаалтын 290-р байранд байгаа бол 1, 2, 3, 4, 5,10, 11,12, 21, 23 дүгээр бүлгээр, 660-р байранд байгаа бол зөвхөн 11,12 дугаар бүлгээр элсэхээр өргөдлөө өгөх боломжтой юм.
- Мөн жагсаалтын 283-аас 318-р байранд байгаа бүх шалгуулагч ижилхэн 685 оноо авсан гэж үзвэл энэ 36 хүнийг бүгдээрээ 300-р байранд багтсан гэж үзнэ.
в) Энд заасан ЕШ-аас гадна нэмэлт шалгалт өгнө (Энэ журмын 9, 18-р заалтыг үз.).
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэбсайтуудаас авна уу:
http://www.num.edu.mn/
http://www.num.edu.mn/admission
|