Тэнхимүүд
Төр, захиргааны эрх зүйн тэнхим
Иргэний эрх зүйн тэнхим
Эрүүгийн эрх зүйн тэнхим
Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхим
Олон улсын эрх зүйн тэнхим
Гадаад хэл, хууль зүйн орчуулгын тэнхим
Практик сургалтын тэнхим

Эрүүгийн эрх зүйн тэнхимийн товч танилцуулга

Эрүүгийн эрх зүйн тэнхим

1960 онд Монгол Улсын Их Сургуульд Төр эрхийн тэнхим байгуулагдсанаар тус тэнхимийн анхны суурь тавигдсан хэмээн үздэг. Хожим нь түүнээс “Салбар эрх зүйн тэнхим” салж түүнд эрүүгийн эрх зүйн чиглэлээр хичээл заадаг бүх багш нар хамрагдаж байв.

“Эрүүгийн эрх зүйн” нэрээр тус тэнхим 1994 оны 6 дугаар сард байгуулагдан анхын эрхлэгчээр нь доктор (Ph.D) Лувсандоржийн Ренчин томилогдсон. Мөн оны 9 дүгээр сараас доктор (Ph.D), профессор Жавхлангийн Бямбаа хариуцаж эхэлсэнээс хойш тус тэнхим орон тооны 9 багш 1 туслах ажилтантай болон өргөжиж 24 төрлийн хичээл зааж байна. Ж.Бямбааг Улсын Дээд Шүүхийн судалгааны төвийн эрхлэгчээр байсан 2 жилийн хугацаанд 2001-2003 оны хичээлийн жил тус тэнхимийг манай нэрт криминалист, доктор, МУИС-ийн профессор Ж.Хурцгэрэл удирдаж байсан.

Тэнхимийн бүрэлдэхүүн

1. Тус тэнхимд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн захирал Хууль Зүйн Шинжлэх Ухааны доктор, Академич Содовсүрэнгийн Нарангэрэл, Практик сургалтын тэнхимийн эрхлэгч, магистр, докторант Нүрэнзэдийн Туяа нар харъяалагдан тэнхимийн хуваарьт хичээл зааж, эрдэм судалгааны ажилд нь бүрнээ хамрагдан оролцдог.

2. Түүнчлэн тус тэнхимийг үндэслэгчдийн нэг, Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга асан, манай нэрт эрдэмтэн, хууль зүйн ухааны доктор, профессор Галдангийн Совд зөвлөх профессороор ажиллаж сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэх ажилд байнга идэвхтэй оролцдог.

3. Тус тэнхим Монгол Улсын хуулийн төв байгууллагуудтай хамтран ажиллаж сургалт, судалгаанд нь чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Түүнчлэн сургалт, судалгааны болон практикийн ажилтнуудыг урьж “Криминалистик”, “Шүүх эмнэлэг”, “Шүүхийн сэтгэц гэм судлал”, “Шүүхийн тоо бүртгэл”, “Тодорхой төрлийн гэмт хэрэг мөрдөх арга зүй”, “Хэрэг бүртгэх үйл ажиллагаа” зэрэг хичээлүүдийг заалгаж байна.

4. Манай улсад гарч буй гэмт явдлын шалтгаан нөхцөл, насанд хүрээгүй хүмүүсээс өдүүлж буй гэмт хэргийн учир холбогдол хэмээх хоёр томоохон судалгаанд оролцоод байна. Онолын семинарыг дангаараа болон УДШ, Хууль зүй, Дотоод хэргийн Яамны дэргэдэх эрдэм судлалын төвүүдтэй хамтран хуваарийн дагуу явуулдаг.