Гадаад хэл, хууль зүйн орчуулгын тэнхмийн товч танилцуулга

ХЗС-ийн Гадаад хэл, Хууль зүйн орчуулгын тэнхим нь МУИС-ийн ректорын 180-р тоот тушаалаар 2004 оны 3-р сарын 10-нд ХЗС-ийн Олон улсын эрх зүйн тэнхмийг өөрчлөн зохион байгуулснаар таван үндсэн багштайгаар бие даасан тэнхим болон байгуулагдаж 2003- 2004 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Гадаад хэл, Хууль зүйн орчуулгын тэнхим нь 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн хууль зүйн шинжлэх ухаанд боловсон хүчин бэлтгэх үйлсэд хуульч, эрх зүйч нарын гадаад хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Англи хэл, Хууль зүйн орчуулга, Орос хэл, Латин хэлний хичээлүүдийг ерөнхий суурь болон мэргэжлийн чиглэлээр; Герман, Франц хэлний хичээлүүдийг сонгож 6 семестр дараалан нэмэлт хэл болгон зааж байна.
Тус тэнхим нь өөрийн үйл ажиллагаандаа Гадаадын их дээд сургууль болох Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн Их сургуулийн салбар Блюмбергийн Хэлний Үндэсний сургууль, Оросын Холбооны Улсын патрис Лумумбын нэрэмжит Ард Түмнүүдийн Найрамдлын Их сургуулийн гадаад хэл, мэргэжил дээшлүүлэх факультет болон Монгол улсын Хууль Зүйн Үндэсний төвтэй харилцаа холбоотой ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт багш нараа бүрэн хамруулж байгаагаас гадна мэргэжлийн гадаад хэлний хичээлийг манай улсын хуульч, эрх зүйч, шүүгч, прокурор нарт тогтмол явуулж байна.