Тэнхимүүд
Төр, захиргааны эрх зүйн тэнхим
Иргэний эрх зүйн тэнхим
Эрүүгийн эрх зүйн тэнхим
Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхим
Олон улсын эрх зүйн тэнхим
Гадаад хэл, хууль зүйн орчуулгын тэнхим
Практик сургалтын тэнхим

Практик сургалтын тэнхмийн товч танилцуулга

Практик сургалтын тэнхмийн товч танилцуулга

Эрхэм зорилго:


- Оюутны онолын мэдлэгийг практикт хэрэглэх дадал зүй олгох.
- Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг (өдөр, орой, эчнээ) бүх оюутныг хамруулан зохион байгуулах, хянах, бататгах, дүгнэх.
- Хууль зүйн Клиник сургалт сонгох хичээлийн хүрээнд оюутнууд төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх сургалтын шинэ хэлбэрийг төлөвшүүлэх.
- Хууль тогтоомжийн мэдээлэл, системчлэлийг практик сургалттай холбох.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

- Дадлагын байдалд дүн шинжилгээ хийж удирдамж чиглэлийг шинэчлэн боловсруулах.
- Оюутан дадлагажуулах түшиц газруудтай гэрээ байгуулж, биелэлтийг тооцох.
- Дадлагын явцад тусгай хөтөлбөрийн дагуу бататгах хичээл зохион байгуулж, оюутан бүрийг хамруулах.
- Хуулинд болон УИХ, ЗГ-ын тогтоолд орсон өөрчлөлтийн талаарх мэдээллээр багш, оюутныг хангах.
- Оюутны бие даан ажиллах чадвар, мэргэжлийн дадал дүй олгох сэдвээр гарын авлага, бичмэл сэтгүүл, дадлагын материал боловсруулах.

Хамтын ажиллагаа

1999-2000 Монголын Нээлттэй Ннийгэм Хүрээлэнгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд "Клиник сургалт " төсөл хэрэгжүүлэхэд оролцсон.

2002-2003 ХЗДХ-тай хамтран "Орон нутаг дахь хууль зүйн клиник сургалт" зуны дадлага зохион байгуулсан.

2001-2004 ХЗДХЯ, ГТХАН (GTZ) Монгол телевизтэй байгуулсан гэрээний дагуу "Хуулийн цаг" нэврүүлгийн зохиомж бичих, оюутан дүрд тоглох ажлыг зохион байгуулсан.

2004-2005 ХЭҮК Английн "Хүүхдийг ивээх сан"-тай хамтран нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт "Хууль зүйн үнэ төлбөргүй зөвөлгөө өгөх төв”-ийг нээж, долоо хоногийн 3 өдөрт 14-18 цагын хооронд оуютнууд хууль зүйн зөвлөгөө өгч байна.

2004-2005 онд Гэр санаачлага (GHF) төсөлтэй хамтран гэр хорооллын иргэдээс жижиг бизнес эрхлэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Баян-Хошуу, Яармаг, Толгойт зэрэг захын гэр хорооллын 6-н төвд оюутнууд долоо хоног бүрийн Лхавга гарагт жижүүрлэн ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлж байна.

2004-2005 Буриадын их сургуулийн хуулийн факультеттэй хамтран ажиллах протоколын дагуу ажлын уулзалт, бүсчилсэн сургалт, семинар зохион байгуулах ажил эхлэлийн шатандаа явж байна.