Тэнхимүүд
Төр, захиргааны эрх зүйн тэнхим
Иргэний эрх зүйн тэнхим
Эрүүгийн эрх зүйн тэнхим
Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхим
Олон улсын эрх зүйн тэнхим
Гадаад хэл, хууль зүйн орчуулгын тэнхим
Практик сургалтын тэнхим

Төр-захиргааны эрх зүйн тэнхимийн товч танилцуулга

Төр, захиргааны эрх зүйн тэнхим

1960 онд Монгол Улсын Их Сургуульд Хууль зүйн салбар нээгдсэнээр Төр эрхийн тэнхим байгуулагдсан ба, тэнхимийн эрхлэгчээр Д.Лувсаншарав, Г.Совд, Э.Авирмэд, И.Дашням, Т.Сэнгэдорж, Б.Шаравнямбуу, Б.Чимид зэрэг ахмад багш, нэрт эрдэмтэд ажиллаж байв.

Анх тэнхимийн бүрэлдэхүүн 4-5 багштай байсан бол одоо 10 гаруй эрдэмтэн багш нартай болж тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph), профессор Д.Солонго,  Монгол улсын ардын багш, гавъяат хуульч, доктор, профессор Б.Чимид, МУИС-ийн тэргүүлэх профессор, доктор (Sc) Т.Сэнгэдорж; доктор (Ph), дэд профессор Ц.Сарантуяа,  доктор (Ph), дэд профессор Ш.Цогтоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph), дэд профессор П.Одгэрэл, доктор (Ph), дэд профессор Г.Банзрагч,  ахлах багш Ж.Жавзандулам, ахлах багш Д.Ганзориг, ахлах багш А.Эрдэнэцогт, багш С.Энхмэнд, туслах ажилтан С.Энхжаргал нар ажиллаж байна.

Тэнхимийн хамт олны дотроос Гавъяат хуульч Г.Совд, Гавъяат хуульч Э.Авирмэд, Ардын багш, гавъяат хуульч Б.Чимид, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, анхны профессор, Монголын төр эрх зүйн Академийн Ерөнхийлөгч Т.Сэнгэдорж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Хууль зүйн үндэсний төвийн захирал Академич Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан доктор (Sc).профессор С.Төмөр, “Улаанбаатар-Эрдэм судлал” дээд сургуулийн захирал, доктор (Sc)  профессор И.Дашням зэрэг нийтийн эрх зүйн толгойлох эрдэмтэд төрөн гарч, тухайн шинжлэх ухааны тодорхой чиглэлүүдийг удирдан хөгжүүлж байна.

Төгсөгчдийн дотроос доктор, профессор О.Амархүү, Д.Дашцэдэн зэрэг хуульч эрдэмтэд тэнхимийн судалгааны чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, ном бүтээлүүд туурвижээ. ОХУ-аас профессор К.Шремет, М.Кукушкин, А.А.Плотниекс нар мэргэжилтэн багшаар ажиллаж байв.

Төр-захиргааны эрх зүйн тэнхим нь өдөр, орой, эчнээ сургалттай ангиудад Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй-Ерөнхий анги, Захиргааны эрх зүй-Тусгай анги,  Монгол улсын газрын ба байгаль хамгаалах эрх зүй, Санхүүгийн эрх зүй, Татварын эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Хуульчийн мэргэжлийн ёс зүй зэрэг заавал судлах хичээлүүд; Нутгийн удирдлагын эрх зүй, Хүний эрх, Төрийн удирдлагын онол, Нийтийн эрх зүйн гэрээ, түүнчлэн Сонгуулийн эрх зүй, Олон нийтийн байгууллагын эрх зүй, Төрийн алба, Захиргааны хариуцлага, Нийтийн захиргааны эрх зүйн акт, Хяналт шалгалтын эрх зүй, Хэвлэл мэдээллийн эрх зүй, Эдийн засгийн захииргааны эрх зүй, Санхүү, татварын эрх зүйн үндсэн асуудлууд, Нийтийн үйлчилгээ  зэрэг сонгон хичээлүүдийг хариуцан зааж байна. Мөн докторантур, магистрантурт Нийтийн эрх зүйн хөгжлийн түгээмэл хандлага, Судалгааны арга зүй, Харьцуулсан нийтийн эрх зүйн хичээл болон сонгон хичээлүүдийг зааж байна. 

Тус тэнхимийн багш нар арвин их бүтээлтэй бөгөөд сүүлийн 5 жилд  нэг сэдэвт бүтээл-10 гаруй, сурах бичиг-20 орчим, гарын авлага-10 гаруй, тайлбар толь-2,  эрдэм шинжилгээний 130 орчим өгүүлэл бичиж;  онол-практикийн бага хуралд 80 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлж олны хүртээл болгосон байна.
Мөн орон нутагт болон нийслэлийн Төрийн захиргааны байгууллагын ажилтан, шүүх, цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, иргэд, бусад сургуулийн оюутан сурагчдад лекц унших, сургалт семинар зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх, хөдөө орон нутагт судалгаа явуулах зэрэг ажилд тогтмол хамрагдан, зохион байгуулж  байна.