Хууль зүй сургуулийн үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг, гол багана бол эрдэм шинжилгээний ажил юм. Одоо эрдэм шинжилгээний ажлыг өмнөх үе шиг бүтцээр бус төслөөр хэрэгжүүлдэг болсон үед сургалтын ажлыг эрдэмжүүлэх хэрэгцээний үүднээс судалгааны ажлыг хувь судалгаа, тэнхимийн судалгаа, хамтлагын судалгаа гэсэн гурван үндсэн хэлбэрээр хэрэгжүүлж байна.
Хувь судалгаа
Профессор багш нарын хувийн "торгон" сэдэвт тулгуурласан цаг хугацааны хувьд тасралтгүй үргэлжилж байдаг, үр дүн нь сургалт, бүтээлд нь үргэлж тусгагдаж буй байнгын үйл ажиллагаа мөн.
Тэнхимийн судалгаа
Тэнхимийн эрдэм шинжилгээний стратеги төлөвлөгөөний дагуу тэнхимийн хамт олон тухайн салбар ухааны хүрээнд тулгамдсан асуудлыг дэс дараатай хамтын хүчээр тодорхой хугаццанд шийдвэрлэх судалгаа юм.
Хамтын судалгаа
Профессор, багш нар Засгийн газар болон бусад байгууллагаас зарласан тендерт төсөл өрсөлдүүлж шалгарч хэрэгжүүлэх, байгууллага, хамт олны захиалгын дагуу хийх судалгаа юм.
Оюутны эрдэм шинжилгээний ажил
Хууль зүйн сургуулийн хамгийн халуун мэтгэлцээний талбар - оюутны эрдэм шижилгээний хурал. Жил бүр сургуулийн захиргаанаас оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах болзол зарлаж оюутны бүтээлийг үнэлдэг. Хамрах оюутны тоо жилээс жилд өсөж, шижилгээ судалгааний төвшин, асуудал дэвшүүлэх чадвар нь нэмэгдсээр байна. Хууль зүйн сургуулийн оюутны шилдэг бүтээл МУИС-ийн хэмжээнд болон "Залуу удирдагч" сангийн уралдаанд жил бүр тэргүүн байруудад шалгарч буй нь манай хамт олны бас нэгэн бахархал мөн.
Хууль зүйн сургуульд дараах эрдэм шинжилгээний төвүүд ажиллаж байна:
- Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв
- Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв
- Эрх зүйн мэдээллийн төв
|