
Монгол Улсад Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааг хөгжүүлэх зорилгоор МУИС-ийн ХЗС-ийг түшиглэн Харьцуулсан эрх, олон улсын эрх зүйн судалгааны төвийг 2003 оны 12дугаар сарын 22-ны өдөр байгуулсан.
Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв нь МУИС-ийн эрдэм шинжилгээний бие даасан нэгж юм.
Зорилт:
• Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль, Монгол улсын олон улсын гэрээний үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдсэн харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судлагааг хөгжүүлэх;
• Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн чиглэлээр сургалт, судлагаа явуулах, зөвлөгөө өгөх, тухайн чиглэлтэй холбогдолтой үйл ажиллагааг дэмжих;
• Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн чиглэлээр ажиллаж буй эрдэмтдийн хүчийг төвлөрүүлж, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих;
• Дээрхи зорилтыг хэрэгжүүлэх үүднээс гадаад, дотоодын байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллах;
• Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн талаар хэвлэн нийтлэх болон мэдэллийн үйл ажиллагаа явуулж нийтийн хүртээл болгох.
Үйл ажиллагааны чиглэл::
Төв нь дараахь чиглэлээр судлагаа явуулна:
• Харьцуулсан эрх зүйн арга зүйг боловсруулах;
• Гадаад улсын төр, эрх зүй, хууль тогтоомжийг харьцуулан
судлах;
• Монгол Улсын төр, эрх зүй, хууль тогтоомжийг түүхэн хөгжил,
систем, салбараар нь харьцуулан судлах;
• Олон улсын нийтийн эрх зүй
• Олон улсын хувийн эрх зүй
• Европын эрх зүй
• Дэлхийн эрх зүйн системийг харьцуулан судлах
Үйл ажиллагааны хэлбэр:
• Өөрсдийн санаачилга, түүнчлэн гэрээ болон байгууллагын захиалгын үндсэн дээр төслийн хэлбэрээр судалгаа, сургалт хийх, зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
• Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн талаар баримт бичигт дүн шинжилгээ хийх, баримт бичгийн төсөл боловсруулах;
• Эрдэм шинжилгээний хурал, симпозиум, семинар, уулзалт, төлөвлөгөө боловсруулах;
• Харьцуулсан эрх зүй болон олон улсын эрх зүйн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах;
• Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн талаар сурах бичиг, гарын авлага, ном, мэдээллийн цуврал, лавлах, тогтмол хэвлэл /булан/ бэлтгэж нийтийн хүртээл болгох;
• Их, дээд, дунд сургууль, хүн амын тодорхой хэсэг, зарим мэргэжлийн хүрээнд Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн талаар судлагаа хийх, семинар, сургалт зохион байгуулах;
• Олон улсын гэрээ, гадаад улсын хууль тогтоомж, бусад баримт бичгийн талаар судлагаа хийх, зөвлөгөө өгөх, хэвлэн нийтлэх, тодорхой чиглэлээр ажлын түр ба байнгын хэсэг, хамтлаг байгуулж ажиллуулах;
• Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн мэдээллийн сан байгуулж ашиглах;
• Олон улсын баримт бичиг, гадаад улсын хууль тогтоомжийг орчуулж нийтийн хүртээл болгох;
Холбогдох асуудлаар гарсан хууль /мөн хуулийн төсөл/, Засгийн газрын шийдвэр, бусад байгууллагын эрх зүйн актад дүн шинжилгээ хийж, санал өгөх.
ТӨВИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Төвийн захирал:
Жүгнээгийн Амарсанаа 1975 онд МУИС, 1988 онд ОХУ-д аспирантурт суралцаж төгссөн. Багш, судлаач, хуульч. 1988 онд Хууль зүйн доктор, 2000 онд Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой, 2002 онд Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн-академич болсон.
Зөвлөх профессор:
Лүдэвдоржийн Хашбат 1974 онд Москвагийн Олон улсын харилцааны Дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Төвийн ажилтан:
• Түмэнжаргалын Мэндсайхан / Ph.D / 2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Маннхаймын Их Сургуульд магистр, 2003 онд МУИС-д хууль зүйн докторын зэрэг хамгаалсан. Хуульч. Судлаач
• Володягийн Оюумаа / докторант /1998 онд МУИС-ийн ХЗС, 1999 онд МУИС-ийн ОУХДС төгссөн. 1999 онд МУИС-ийн ХЗС-д хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. МУИС-ийн докторант. Хуульч. Судлаач
• Мөнхдоржийн Мөнхбат / LL.M / 1999 онд Г.Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндэсний Их Сургуулийн дэргэдэх Олон Улсын Харилцааны Их Сургууль төгссөн, 2000 онд тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Хуульч. Судлаач
• Мягмарын Уянга / LL.M / 1999 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их Сургууль төгссөн , 2000 онд тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Одоо Япон улсад суралцаж байгаа. Хуульч. Судлаач
• Энх-Амгалангийн Байгал / магистр / 1999 онд МУИС-ийн ОУХДС, 2000 онд МУИС-ийн ХЗС төгссөн, 2002 онд МУИС-ийн ХЗС-д хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Одоо ХБНГУ-ын Байройтын их их сургуульд суралцаж байгаа. Хуульч. Судлаач
• Болдбаатарын Амарсанаа / LL.M / 1999 онд МУИС-ийн ХЗС төгссөн, 2002 онд Японы Нагояагийн Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Хуульч. Судлаач.
• Цэрэнбалтавын Түвшинзаяа 1998 онд МУИС-ийн ОХУДС төгссөн, 2003 онд МУИС-ийн ХЗС төгссөн, Хуульч. 2004 онд БНХАУ-ын улс төр, хуулийн их сургуульд эрх зүйн курс төгссөн. Хуульч. Судлаач
• Дашбалбарын Гангабаатар 1998 онд Гадаад хэлний Дээд Сургууль төгссөн, 2000 онд Улаанбаатар Их Сургуульд магистр хамгаалсан, 2002 онд МУИС-ийн ХЗС төгссөн, эрх зүйч. Одоо Японы Нагояагийн Их сургуульд сургуульд суралцаж байгаа. Судлаач
• Дашдоржийн Золзаяа 1993 онд ОХУ-ын Эрхүүгийн Их Сургууль төгссөн. Хуульч, магистр
• Энхбатын Цолмончимэг 2001 онд Отгонтэнгэр Их Сургууль төгссөн. 2004 онд МУИС-ийн ХЗС-ийн хууль зүйн магистр хамгаалсан. Судлаач
• Уртнасангийн Мөнхбат 2003 онд МУИС-ийн ХЗС төгссөн. МУИС-ийн ХЗС-ийн магистрант, эрх зүйч.
• Нямсүрэнгийн Мөнхтуяа 2004 онд МУИС-ийн ХЗС төгссөн, МУИС-ийн ХЗС-ийн магистрант, эрх зүйч. Судлаач
• Төмөрчулууны Заяа 2004 онд МУИС-ийн ХЗС төгссөн, эрх зүйч. Судлаач
БҮТЭЭЛ
1.Олон улсын хувийн эрх зүй /бодлогын хураамж,
2.Олон улсын хувийн эрх зүй
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ
1.“Ази дахь хүний эрхийн төлөв байдал” төслийг хэрэгжүүлж байна, 2.“Монгол Улсын Олон улсын гэрээний сан” төслийг хэрэгжүүлж байна.
ХУРАЛ, СЕМИНАР
1.“Монгол Улс дахь эрх зүйн шинэтгэл ба харьцуулсан эрх зүй судлалын хөгжил” сэдэвт олон улсын бага хурал, 2.“Газрын эрх зүйн зохицуулалт” сэдэвт олон улсын бага хурал, 3.“Өмнөд, Хойд Солонгос ба Монгол Улсын эрх зүйн өнөөгийн байдал ба хөжлийн хэтийн төлөв” сэдэвт олон улсын бага хурал.
|