Зөвлөл захирал, дэд захирал, сургалтын албаны эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, оюутны зөвлөлийн даргаас бүрдэнэ.
Захиргааны зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
• МУИС-ийн удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөл болон ХЗС-ийн эрдмийн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх,
• Сургуулийн захирлын тушаал, шийдвэр гаргах үндэслэлийн талаар санал, дүгнэлт гаргах
• Сургуулийн хөгжил, бүтэц-зохион байгуулалт, боловсон хүчний асуудлыг хэлэлцэж санал гаргах
• Оюутныг сурлагаар хасах, шагнал, тэтгэлэгт тодорхойлох асуудлыг хэлэлцэх
• Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар хэлэлцэж шийдвэр гаргах үндэслэлийг тодорхойлох
|