Хууль зүйн сургууль гадаадын хэд хэдэн их сургууль, эрдэм шинжилгээ, олон нийтийн байгууллагуудтай үр бүтээлтэй хамтарч ажилладаг. ХБНГУ, Япон, АНУ ОХУ, БНХАУ, БНСУ, Турк зэрэг орнуудын их сургуулиудаас гадна Монголын нээлттэй нийгэм хүрээлэн, Ханнс- Зайделийн сан, НҮБ-ийн Хүний эрхийн дээд комиссариат, ЖАЙКА зэрэг байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаа жил бүр өргөжиж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хууль зүйн сургалтын агуулга, төвшинг олон улсын жишигт хүргэх, хамтарсан судалгаа хийх, профессор багш нарын мэргэжил дээшлүүлэх, хамтарсан сургалт, семинар, симпозиум, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, доктор, магистрын сургалтад оюутан солилцох, багш нарын мэргэжил дээшлүүлэх зэрэг ажил зохион байгуулдаг.
Хамтын ажиллагааны гэрээтэй их сургуулиуд:
1. ХБНГУ-ын Мюнхений их сургууль
2. ХБНГУ-ын Байротын их сургууль
3. Япон улсын Нагояагийн их сургууль
4. ОХУ-ын Уралын хууль зүйн Академи
5. Вашингтоны их сургууль
6. Өвөр монголын их сургууль
7. Тайваны үндэсний их сургууль
8. Солонгосын Хандуны их сургууль
9. ОХУ-ын Буриадын улсын их сургууль
10. Казакстаны Хууль зүй, хүмүүнлэгийн ухааны их сургууль
|